БАЙГАЛИЙН ГАМШИГТ ӨРТӨХ ЭРСДЭЛ УЛАМ БҮР НЭМЭГДСЭЭР БАЙНА

Ирээдүйд хур цас, мөсөн голын хайлалт эрчимжиж, түүний нөөц багасахаар төлөвтэй байна. Хур цас, мөсөн голын нөөц буурч, түүний тэжээл багасах нь хөдөө аж ахуйн усан хангамжийн хүрэлцээг багасгах, хээр, говийн нуурууд хатаж ширгэх эрсдэлийг бий болгох юм. Хуурайшлын сөрөг дагаврыг бууруулах, урьдчилан сэргийлэх үүднээс дасан зохицох арга хэмжээг цаг алдалгүй авах хэрэгцээ, шаардлага бий болжээ.

Хуурайшлын индексийн өөрчлөлтөөр: 2050 оны үед манай орны нутаг дэвсгэрийн

         45.7 хувь нь хуурай бүс буюу одоогийнхоос 6.0 хувиар тус тэлж хуурайших,

         39.6 хувь хуурайвтар бүс буюу өнөөгийн хэмжээнд байх,

         чийглэгдүү бүс -6.5 хувиар багасах төлөвтэй. 

         Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй АДАПТ төслөөс булгийн эхийг хашиж хамгаалах ажлыг зорилтот 4 аймагт байгальд ээлтэй аргаар, малчдын байгууллагын хамтын оролцоотойгоор гүйцэтгэж байна.

         Малын хөлөөр бохирдон доройтсон булгийн эх үүсвэрийг хамгаалснаар усны хүртээмж, хангамж сайжирч, чанар дээшлэх, урсац, ундарга нэмэгдэх ач холбогдолтой юм.

            Завхан аймагт 2023 онд 6 булгийн эхийг орон нутгийн оролцоотойгоор хашиж хамгаалахаар төлөвлөсөн. Түүний нэг нь Цагаанчулуут сумын Арц багийн Ар шандын булаг юм.

         Хоёр багийн 300 орчим малчид 3 улиралд малын ундны усыг хангадаг булгийн эхийг малын хөлөөр бохирдох эрсдэлтэй нөхцөлөөс хамгаалсанд сэтгэгдэл өндөр байна.