Ховд аймагт орон нутгийн нэгжийн захиргааны ажилтныг сонгон шалгаруулж авна.

Албан тушаал:                                Төслийн Ховд аймгийн орон нутгийн нэгжийн захиргааны ажилтан

Ажиллах газар:                                Ховд аймаг

Хугацаа:                                           12 сар (гүйцэтгэлийн үр дүнг үндэслэн сунгана)

Материал хүлээн авах хугацаа:      2024 оны 01 дүгээр сарын 24

Ажиллаж эхлэх хугацаа:                 2024 оны 02 дугаар сарын 01

АЙМГИЙН НЭГЖИЙН ТУСЛАХ АЖИЛТНЫ ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА:

Төсөл хэрэгжүүлэгч БОАЖЯ-ны ерөнхий удирдлага, Төслийн үндэсний болон аймгийн зохицуулагчийн шууд удирдлага дор төслийн өдөр тутмын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж дараах үүрэг, чиглэлийг хэрэгжүүлнэ.

  1. Төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН)-ийн техникийн ажилтан, мэргэжилтнүүд, зөвлөхүүд, аймаг, сумын холбогдох удирдлагууд, нутгийн иргэдийн байгууллагууд зэрэг талуудтай хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх.
  2. Төслийн баримт бичгүүдийг боловсруулах, судалгаа, үнэлгээ хийхэд шаардлагатай мэдээлэл цуглуулж бүрдүүлэх, хамтран ажиллах
  3. Төслийн аймгийн нэгжийн өдөр тутмын үйл ажиллагааны бэлтгэл, ажлын орчин нөхцөлийг бүрдүүлэх
  4. Төслийн үйл ажиллагааг аймгийн удирдлага болон холбогдох мэргэжлийн байгууллагатай холбох, тэдгээрийн оролцоог хангахад дэмжлэг үзүүлэх
  5. Төслийн хүрээнд аймгийн хэмжээнд зохион байгуулах уулзалт, хурал, зөвлөгөөн, сургалт, үзэсгэлэн худалдаа зэрэг нэгдсэн арга хэмжээний бэлтгэл хангах, хамтран зохицуулах
  6. Дасан зохицохуйн бодит арга хэмжээний бэлтгэлийг хангах, хамтран оролцож хяналт тавих, үр дүнгийн мониторинг хийх, дүгнэх, байгаль орчин, нийгмийн эрсдэл, хүйсийн тэгш оролцооны төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа зохион байгуулагдахад анхаарч, хяналт тавин ажиллахад тусалж ажиллах, 
  7. Аймаг, сумдын холбогдох төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, ТББ, иргэд, малчдын төлөөлөл, Байгалийн нөөц ашиглагч малчдын байгууллага (БНАБ), бүлэг, нөхөрлөл, хоршоодод мэдээлэл хүргэх, авах, нэгтгэн аймгийн зохицуулагчид танилцуулах,
  8. Төр, хувийн хэвшил, нутгийн иргэдийн түншлэл (ТХХНИТ), БНАБ-ийг хөгжүүлэх, гэрээ байгуулахад дэмжлэг үзүүлэх,
  9. Аймгийн нэгжийн жил, улирлын төлөвлөгөөний явц, төслийн төв нэгж, аймгийн зохицуулагчаас өгсөн удирдамж, үүрэг даалгавар, зөвлөгөөний гүйцэтгэлийн талаар мэдээллийг тухай бүрт нь бэлтгэн танилцуулж байх;
  10. Төслийн шугамаар олгогдсон эд хөрөнгийн /дасан зохицохуйн бодит арга хэмжээтэй холбоотой эд хөрөнгө, аймгийн нэгжийн ширээ, сандал, компьютерын иж бүрдэл, принтер г.м/ ашиглалт, бүрэн бүтэн байдалд хяналт тавихад туслах;
  11. Төслийн үйл ажиллагааг үр дүнд хүргэх талаар төслийн үндэсний захирал, зохицуулагч,аймгийн зохицуулагч, техникийн ажилтан, мэргэжилтнүүдийн заавар, удирдамжийн дагуу нэмэлт үүрэг, даалгавар хүлээх зэрэг юм.
Тавигдах шаардлага
Боловсрол:Хууль эрхзүй, санхүү, эдийн засаг, нийгэм эсхүл байгалийн ухааны чиглэлээр бакалаврын зэрэгтэй байх;
Туршлага:Захиргаа, санхүү болон бусад чиглэлээр 3 ба түүнээс дээш жил ажилласан байх;
Гадаад хэлний шаардлага:Англи хэлний анхан ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх;
Бусад:Монгол хэлээр товч, тодорхой, утга найруулга сайтай мэдээ, тайлан бэлтгэдэг байх;Компьютерын хэрэглээний программ ялангуяа MS Office программ дээр ажилладаг байх;Урьд нь ижил төстэй төсөл дээр ажиллаж байсан бол давуу тал болно;Тухайн аймагт байнга оршин суудаг байх;Багаар ажиллах чадвартай, харилцааны соёл эзэмшсэн, цагийг үр дүнтэй ашиглаж, идэвх санаачилгатай ажилладаг байх;

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Ажил горилогчийн товч анкет буюу CV (ажлын туршлага, чадвартай холбоотой мэдээлэл, холбоо барих хаяг, цахим шуудан, утасны дугаар)
  • Ажил байдлын тодорхойлолт 2 ширхэг (Өмнөх ажил олгогч, эсвэл мэргэжлийн хүнээс)
  • Боловсролын үнэмлэх, дипломын баталгаажуулсан хуулбар

Сонгон шалгаруулах материалыг зөвхөн цахим хэлбэрээр авах ба дээр дурдсан материалуудыг нэгтгэн нэг PDF файл болгон application@gcf-rural.mn цахим хаягаар 2024 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн 17:00 цагийн дотор ирүүлнэ үү.

Анхаарах зүйлс:

  • Өргөдөл гаргагч нь дутуу материал хүргүүлсэн тохиолдолд сонгон шалгаруулалтад орох боломжгүй
  • Зөвхөн шалгуур хангасан өргөдөл гаргагч нар луу холбоо барина

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Тод Товер 1002 тоот, Анкарагийн гудамж гудамж, 15160, Утасl: 976-75057507,

Web www.gcf-rural.mn

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2024 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн 17:00 цаг