
“БАЙГАЛИЙН ГАМШИГТ ҮЗЭГДЛИЙН ХОХИРОЛ, ХЭРЭГЦЭЭНИЙ ҮНЭЛГЭЭ ХИЙХ АРГА, АРГАЧЛАЛ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХОВД АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Онцгой байдлын Ерөнхий газар болон “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийг менежментийг боловсронгуй болгох нь” (АДАПТ) төслөөс хамтран 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Ховд аймагт “Байгалийн гамшигт үзэгдлийн хохирол, хэрэгцээний үнэлгээ хийх арга, аргачлал” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Сургалт, хэлэлцүүлгээр АДАПТ төслийн зөвлөхүүд Монгол оронд тохиолдох гамшигт үзэгдэл, тэдгээрийн хохирол, үнэлгээ боловсруулах арга зүй, салхи шуурганы хохирол хэрэгцээний үнэлгээ, үерийн хохирол хэрэгцээний үнэлгээ, ой, хээрийн түймрийн хохирол хэрэгцээний үнэлгээ сэдвүүдээр судалгаа, мэдээллийг танилцууллаа.
Оролцогчид ган, зуд, үер, салхи шуурга, ой, хээрийн түймрийн гамшигт үзэгдлийн хохирол үнэлгээ тооцох программыг ашиглан хохирол, хэрэгцээ тооцох аргачлалын жишээн дээр ажиллаж байна.
Хэлэлцүүлгийн дүнд орон нутгийн онцгой байдлын газар болон харьяа холбогдох байгууллагын албан хаагчдын санал, шүүмжийн дагуу “Байгалийн гамшигт үзэгдлийн хохирол, хэрэгцээний үнэлгээ хийх арга, аргачлал”-ыг сайжруулах юм.
Хэлэлцүүлэгт Ховд, Завхан аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн байгууллага болон Засаг даргын Тамгын газар, Байгаль орчны газар, Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нарын төлөөлөл бүхий 30 хүн биечлэн оролцож байгаа бол цахимаар Дархан-Уул, Орхон, Сүхбаатар, Дорнод, Сэлэнгэ, Архангай, Булган, Хөвсгөл, Дундговь аймгийн холбогдох төрийн байгууллагуудын төлөөлөл хамрагдаж байна.
АДАПТ төсөл нь байгалийн нөөцөөс хамааралтай уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамжийг дээшлүүлэх зорилгоор Ховд, Завхан, Дорнод, Сүхбаатар аймгуудын 68 суманд үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байна.
Төслийн зөвлөх багаас “Экосистемийн үйлчилгээг тооцох” судалгааны ажлын арга зүйг салбарын хүмүүс, эрдэмтэн, судлаачдад танилцуулж, санал авах хэлэлцүүлгийг өнөөдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны “Хаан” танхимд зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн дүнд зөвлөх үйлчилгээний багийн боловсруулсан судалгааны арга зүйд оролцогчдын саналыг тусган, төсөл хэрэгжих 4 аймгаас сонгож авсан Дорнод, Ховд аймгийн хэмжээнд тус арга зүйгээр экосистемийн үйлчилгээний үнэ цэнийг тооцох судалгааг гүйцэтгэх юм.
Хэлэлцүүлэгт Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, салбарын эрдэмтэн, судлаачид, холбогдох төсөл хөтөлбөр, байгууллагуудын 30 гаруй төлөөлөл оролцлоо.
“БАЙГАЛИЙН ГАМШИГТ ҮЗЭГДЛИЙН ХОХИРОЛ, ХЭРЭГЦЭЭНИЙ ҮНЭЛГЭЭ ХИЙХ АРГА, АРГАЧЛАЛ” ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ХӨТӨЛБӨР
Хэзээ: 2022 оны 11 дүгээр сарын 18-ны Баасан гараг, 09:00-18:00 цагт
Хаана: Жаргалант хот
Зохион байгуулагч: Онцгой байдлын ерөнхий газар
“Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” төсөл
Цахим хурлын линк:
https://undp.zoom.us/j/84715802985?pwd=QzlkRkxHc2FCQkIzVTh1b2FaeGV6QT09
Нэвтрэх код: 847 1580 2985
Нууц үг: 811262
Хугацаа | Сэдэв | Илтгэгч |
09:00 – 09:30 | Бүртгэл | |
09:30 – 10:00 | Нээлт | Э.Болормаа,
Аймгийн Засаг дарга Д.Баасансүрэн, ОБЕГ Эрсдэлийн удирдлагын гарын дарга |
10:00 – 10:20 | АДАПТ төслийн танилцуулга | Ю.Баяржаргал, Төслийн үндэсний зохицуулагч |
10:20 – 10:40 | Монгол оронд тохиолдох гамшигт үзэгдэл, тэдгээрийн хохирол, үнэлгээ боловсруулах аргазүй | Ц.Чулуунбаатар, З.Мөнхцэцэг,
Төслийн зөвлөхүүд
|
10:40 – 11:00 | Салхи, шуурганы хохирол хэрэгцээний үнэлгээ | Д.Содномрагчаа, Төслийн зөвлөх |
11:00 – 11:20 | Цайны завсарлага | |
11:20 – 11:40 | Ган, зудын хохирол хэрэгцээний үнэлгээ | Ч.Туяа,
Төслийн зөвлөх |
11:40 – 12:00 | Асуулт, хариулт | Модератор |
12:00 – 12:20 | Үерийн хохирол хэрэгцээний үнэлгээ | З.Мөнхцэцэг,
Төслийн зөвлөх |
12:20 – 12:40 | Ой, хээрийн түймрийн хохирол хэрэгцээний үнэлгээ | Ц.Чулуунбаатар,
Төслийн зөвлөх |
12:40 – 13:00 | Асуулт, хариулт | Модератор |
13:00 – 14:00 | Үдийн хоол | |
14:00 – 16:00 | Сургалт: Ган, зуд, үер, салхи шуурга, ой, хээрийн түймрийн гамшигт үзэгдлийн хохирол үнэлгээ тооцох программыг ашиглан хохирол, хэрэгцээ тооцох аргачлал жишээн дээр ажиллах | |
1-р баг | Салхи, шуурганы хохирол хэрэгцээний үнэлгээ | Д.Содномрагчаа,
Төслийн зөвлөх |
2-р баг | Ган, зудын хохирол хэрэгцээний үнэлгээ | Ч.Туяа,
Төслийн зөвлөх |
3-р баг | Үерийн хохирол хэрэгцээний үнэлгээ | З.Мөнхцэцэг,
Төслийн зөвлөх |
4-р баг | Ой, хээрийн түймрийн хохирол хэрэгцээний үнэлгээ | Ц.Чулуунбаатар,
Төслийн зөвлөх |
16:00 – 16:10 | Дурсгалын зураг авхуулах | |
16:10 – 16:30 | Цайны завсарлага | |
16:30 – 17:30 | Хэлэлцүүлэг/нэгдсэн санал | Ю.Баяржаргал, Төслийн үндэсний зохицуулагч |
17:30 – 17:45 | Хэлэлцүүлгийн хаалт | Ю.Баяржаргал, Төслийн үндэсний зохицуулагч |