21 аймгийн сав газрын захиргаачдын чадавх бэхжүүлэх сургалтыг зохион байгуулав

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, АДАПТ төсөл хамтран сав газарт уур амьсгалын өөрчлөлт, эрсдэл, эмзэг байдалд дасан зохицох арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэхтэй холбоотой танхимын сургалтыг 1 дүгээр сарын 30, 31-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж байна. Сургалтад 21 аймгийн Сав газрын захиргаадын удирдлага, мэргэжилтнүүд хамрагдсан 70 гаруй төлөөлөл оролцлоо.