Оролцогч талууд, ялангуяа орон нутгийн шийдвэр гаргагчдад нөлөөлөлд суурилсан цаг агаарын мэдээний ач холбогдлын таниулах буюу болзошгүй байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаандаа ашиглах ойлголт мэдээллийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах зөвлөх шалгаруулж авна.

ГҮЙЦЭТГЭХ АЖИЛ

Зөвлөх үйлчилгээний хүрээнд дараах ажлуудыг төслийн багтай хамтран зөвлөлдөж тогтсон хугацаанд гүйцэтгэнэ.

– Холбогдох төрийн байгууллагуудад нөлөөлөлд суурилсан цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийн ач холбогдол, шийдвэр гаргах үйл ажиллагаандаа ашиглах талаарх ойлголт, мэдээллийг нэмэгдүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулах

– Төлөвлөгөөний дагуу оролцогч талуудтай хамтран ажиллах холбогдох арга хэмжээ, үйл ажиллагааг зохион байгуулах (уулзалт, ярилцлага, бүлгийн ажиллагаа, хэлэлцүүлэг гм.)

– Төслийн хүрээнд хийгдэж буй ажлууд, нөлөөлөлд суурилсан цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийн ач холбогдол, үйл ажиллагааг зорилтот бүлэгт болон олон нийтэд контент, мэдээ, мэдээлэл бэлтгэн холбогдох сувгуудаар сурталчлан түгээх;

– Нөлөөлөлд суурилсан цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийн оролцогч талуудын ойлголтод үнэлгээ хийх судалгаа явуулах, дүгнэлт гаргах;

АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ХУГАЦАА

· Гэрээ байгуулагдсан өдрөөс хойш нийт зургаан (6) сарын хугацаанд багтаан тус ажлыг хийж гүйцэтгэнэ.

ЗӨВЛӨХӨД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

Зөвлөх нь дор дурдсан чиглэлээр мэргэшсэн байх ба дараах мэргэшил, ур чадварын шаардлага тавигдана. Үүнд:

Боловсрол:

· Сэтгүүл зүй, хэвлэл мэдээлэл, утга зохиол, олон нийттэй харилцах чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн Магистр ба түүнээс дээш зэрэгтэй байна.

Туршлага:

· Сэтгүүл зүй, хэвлэл мэдээлэл, утга зохиол, олон нийттэй харилцах чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;

· Байгаль орчны салбарын арга хэмжээ, үйл ажиллагааг сурталчлах, хэрэгжүүлэх, хянах туршлагатай байх шаардлагатай;

· Уур амьсгалын өөрчлөлт, түүнд дасан зохицох болон хөдөө аж ахуйн чиглэлийн ажлуудад оролцож байсан бол давуу тал болно.

Мэргэжлийн ур чадвар:

· Мэдээ, нийтлэл, ярилцлага, хөрөг, хэвлэлийн мэдээ гэх мэт төрөл жанраар найруулан бичих ур чадварыг нарийн эзэмшсэн байх;

· Мэдээлэл харилцааны стратеги төлөвлөгөө, тайлан бичих ур чадвартай байх;

· Хариуцлагыг дээд зэргээр биелүүлж, мэдээллийн нууцлалыг чандлан, улс төрийн эмзэг асуудлыг хариуцлагатай, төлөвшсөн байдлаар шийдвэрлэх чадвартай байх,

· Хугацаа хязгаарлагдмал нөхцөлд өндөр чанартай, үр дүн гаргах чадвартай байх.

· Англи болон Монгол хэлний өндөр түвшний техникийн болон мэргэжлийн хэлний мэдлэгтэй бол давуу тал болно.

Харилцааны чадавх:

· Харилцааны болон хэлэлцээр хийх өндөр ур чадвартай байх.

· Зохион байгуулалтын маш сайн ур чадвартай байх.

· Монгол, англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй, хэл яриа, бичгийн найруулгын өндөр чадвартай байх.

· Бие даан ажиллах, бусдад зөвлөгөө өгөх, багаар ажиллах чадвартай байх.

· Хариуцсан ажлаа чанарын өндөр түвшинд гүйцэтгэх, богино хугацаанд ачаалалтай ажиллах чадвартай байх.

Удирдлага, манлайлал:

· Аман болон бичгийн харилцааны өндөр ур чадвартай.

· Олон нийт, хамтран хэрэгжүүлэгчдэд үзүүлэх нөлөөлөл, үр дүнд анхаарлаа төвлөрүүлж, санал хүсэлтэд эерэг хариу үзүүлэх чадвартай.

· Байгууллагын бүх шатны ажилтнуудтай үр дүнтэй харилцах чадвартай байх зэрэг болно.

Зөвлөхийн бүрдүүлэх баримт бичиг:

Дараах бичиг, баримтыг бүрдүүлнэ:

1. Зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх сонирхлоо илэрхийлсэн захидал

2. Нэр дэвшигч нь өөрийн гүйцэтгэсэн ижил төстэй даалгаврыг тусгасан CV болон холбоо барих мэдээлэл, (и-мэйл хаяг, утасны дугаар)

3. Нэр дэвшигч нь зөвлөхийн ажлын даалгаварт өгсөн ажлыг гүйцэтгэхэд хамгийн тохиромжтой гэж үзсэн тухай товч тайлбар, даалгаварт хэрхэн хандаж, гүйцэтгэх талаарх ажлын төлөвлөгөө, аргазүй болон аргачлал

 

Сонгон шалгаруулах материалыг зөвхөн цахим хэлбэрээр авах ба дээр дурдсан материалуудыг нэгтгэн нэг PDF файл болгон application@gcf-rural.mn цахим хаягаар 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 17:00 цагийн дотор ирүүлнэ үү.

Анхаарах зүйлс:

  • Өргөдөл гаргагч нь дутуу материал хүргүүлсэн тохиолдолд сонгон шалгаруулалтад орох боломжгүй
  • Зөвхөн шалгуур хангасан өргөдөл гаргагч нар луу холбоо барина

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Тод Товер 1002 тоот, Анкарагийн гудамж гудамж, 15160, Утасl: 976-75057507,

Web www.gcf-rural.mn

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 17:00 цаг

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *