АДАПТ төслөөр хийгдэж буй “Цаг агаар, уур амьсгалын нөлөөлөлд суурилсан урьдчилсан мэдээ – Урьдчилсан мэдээнд суурилсан санхүүжилтийн гарын авлага боловсруулах” ажлын үр дүнг Завхан аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн болон холбогдох мэргэжлийн байгууллагын албан хаагчдад танилцуулах уулзалт, хэлэлцүүлэг Улиастай хотод 5 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулагдав.
Хэлэлцүүлэгт оролцогчид ган, зуд, хүчтэй салхи, шороон болон цасан шуурга, аадар бороо гэх зэрэг байгалийн аюулт үзэгдлийг эрт сэрэмжлүүлэх, мэдээллийг шуурхай солилцох, технологид суурилсан суурь нэгдсэн систем бүрдүүлэх талаар зөвлөмж, саналыг гаргалаа.