“АДАПТ” төсөл нь уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг байгалийн нөөцөөс хамааралтай малчдын дасан зохицох чадамжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлуудыг Ховд, Завхан, Дорнод, Сүхбаатар аймгуудад хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд 2022 онд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын хөөврийн булаг, Түвшинширээ сумын Үнэгд багийн замтын булгийг байгальд ээлтэй аргаар буюу зөөврийн байдлаар ашиглах боломжтой, экосистемд сөрөг нөлөөгүй байдлаар хашиж хамгааллаа.