Зудын эрсдэлийг эрт илрүүлэх чадавхыг бэхжүүлж, санхүүжилтийн тогтолцоо бүрдүүлэх арга замыг хэлэлцлээ
Улаанбаатар хот, 2025.11.25 Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр Монгол Улсын Засгийн газар, НҮБХХ хамтран хэрэгжүүлж буй АДАПТ төсөл болон ОБЕГ хамтран “Зудын нөлөөлөлд суурилсан урьдчилсан мэдээ, санхүүжилтийг шийдвэрлэх арга зам” сэдэвт олон талт хэлэлцүүлгийг өнөөдөр цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгууллаа. Тус хэлэлцүүлгийг НҮБХХ-ийн орлогч суурин төлөөлөгч Лин Цао болон ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг […]
