“АДАПТ” төсөл орон нутагт загвар туршлага, сайн жишиг түгээж, малчдын орлого нэмэгдэж байна

Уур амьсгалын ногоон сан (Green Climate Fund)-ийн санхүүжилтээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, UNDP in Mongolia – НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” ( АДАПТ ) төслийг 2021-2028 онд Монгол Улсад хэрэгжүүлж […]

Малчдын шинэ хандлага, сэтгэлгээний өөрчлөлт “Хурга махлуулах” шийдэл

Хэдхэн жилийн өмнө өвс халиурч, нуур цөөрөм мэлтэлздэг байсан хөндий хатаж хуурайшиж, тоос бужигнасан л газар болж хувирлаа. Зундаа бороо хур татарч, өвөл, хавар хатуу ширүүн болж байгалийн араншинг урьдын адил тааварлах аргагүй болж байна. Өвөл бороо орж, зун цасаар дарах энүүхэнд хэмээн толгой сэгсэрч, санаагаа чилсэн малчид хөдөөд олон бий. Ийн Уур амьсгалын өөрчлөлтөөс […]

Мал аж ахуйн зах зээлийн шинэ гарц

Монгол малын мах дэлхийд гарах эхлэлийг загвар хоршоод эхлүүлж, малчид түүчээлж байна. Хоньчин баатруудын өлгий Ховд аймгийн Дарвийн намар дэлгэр сайхан болж, малчид өвлийн бэлтгэлдээ хэдийн оржээ.Зам дагуу нутгийн малчдад боломж их бий. Зах зээлд ойрхон, эрэлт нийлүүлэлт ихтэй учир малаас гарсан бүтээгдэхүүн бүрийг борлуулах боломжтой. Дарви сум Улаанбаатар хотоос 1220 км, Ховд аймгийн төвөөс […]