НҮБХХ-өөс Уур амьсгалын ногоон сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй АДАПТ төслөөс уур амьсгалын өөрчлөлт болон хүний хүчин зүйлсийн нөлөөгөөр эрсдэлд ороод буй голын татам орчмын ургамлын нөмрөг, экосистемийн тэнцвэрт байдлыг хангах үүднээс татмын ойжуулалтын ажлыг төслийн зорилтот 4 аймагт хийж байна.
Өнгөрсөн онд Ховд аймгийн Буянт, Эрдэнэбүрэн, Дөргөн, Үенч, Мянгад, Чандмань, Манхан сумуудад нийт 60,8 га талбайд татмын ойжуулалт хийхээр хашаалсан. Энэ онд сумдууд хашаалж хамгаалсан талбайдаа мод тарих ажлыг эхлүүлээд байна.
Ховд аймагт 2023 онд нийт 250 га талбайд татмын ойжуулалт, 125 га талбайд татмын ойн нөхөн сэргээлт буюу ойн цэвэрлэгээг хийхээр төлөвлөн ажиллаж байна.