АДАПТ төслийн ажлын хэсэг Дорнод аймагт 2022 онд хэрэгжүүлж эхэлсэн дасан зохицох арга хэмжээний хэрэгжилттэй танилцан үр дүнг үнэлэх, сум орон нутгийн удирдлага, холбогдох албаны хүмүүс, малчид, хувийн хэвшлийнхэнтэй уулзаж, төслөөс хэрэгжүүлж буй дасан зохицох арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх талаар саналыг нь сонсож байна.
АДАПТ төсөл нь 4 аймгийн уур амьсгалын өөрчлөлтийн өнөөгийн байдал, ирээдүйн хандлагад үндэслэн эрсдэл, эмзэг байдлын судалгааг 2022 онд хийж гүйцэтгэсэн бөгөөд зорилтот 4 аймгийн экосистем, бүс нутгийн онцлогийг харгалзан татмын ойн нөхөн сэргээлт, булгийн эхийг хашиж хамгаалах, хадлан, бэлчээрийн нөөц газрыг хамгаалах, нөхөн сэргээх, өвс, тэжээлийн агуулах барих, уст цэг шинээр гаргах зэрэг дасан зохицох арга хэмжээний тохиромжтой байршлыг тогтоож, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гаргасан.